• +976-70008383 +976-77078383
  • info@energytech.mn
Хэлний сонголт :
Эрчим технологийн төв

        Манай компани нь 1-р хорооллын төв зам дагуу, Хархорин захын баруун талд байрлах “БҮХНИЙГ НЭГ ДОРООС”-гэсэн уриа бүхий эрчим хүчний тоноглолын худалдаагаар төрөлжсөн “ЭРЧИМ ТЕХНОЛОГИЙН ТӨВ” гэсэн худалдааны бөөний төвтэй бөгөөд, 100 айлын “Барилгачин”, “Маргад”, “Атлас” зэрэг барилгын материалын дэлгүүрүүдээр өөрсдийн борлуулалтын цэгүүдтэй. Мөн хөдөө орон нутагт аж ахуйн нэгж байгууллагууд, хувь хүмүүстэй борлуулалтын гэрээ байгуулан бараа бүтээгдэхүүнүүдээ нийлүүлдэг.

 

     Эрчим хүчний барилга угсралтын ажил, засвар үйлчилгээний үед шаардагддаг эрчим хүчний тоног төхөөрөмж, бүх төрлийн кабель утас, өндөр хүчдэлийн трансформатор, цахилгааны агаарын шугамын тоноглол, автомат, цахилгааны тоолуур, салгуурууд болон бусад сэлбэг материалуудыг бүрэн цогцоор нь, өргөн сонголттойгоор санал болгож, богино хугацаанд хамгийн хямдаар нийлүүлснээр “ЭРЧИМ ТЕХНОЛОГИЙН ТӨВ” нь хэрэглэгчдэд хэдийнэ танигдсан. 

 

     2013 онд “ЭРЧИМ ТЕХНОЛОГИЙН ТӨВ” худалдааны төвийг өргөтгөн 380 м.кв талбай бүхий иж бүрэн тоноглогдсон зориулалтын худалдааны төвийг шинээр барьж ашиглалтанд оруулсан.