• +976-70008383
  • info@energytech.mn
Хэлний сонголт :
“ЭНЕРЖИ ТЕХ ПРОГРЕСС” ХХК ТАНИЛЦУУЛГА

 

           “Энержи Тех Прогресс” ХХК нь 2008 онд эрчим хүчний барилга угсралт, дэвшилтэт технологи шингэсэн үйлчилгээг нэвтрүүлэхээр байгуулагдсан. Бид эрчим хүчний салбарт олон жил ажилласан арвин туршлагатай удирдах ажилтнууд, шилдэг залуу мэргэжилтнүүдээр хамт олноо бүрдүүлж, эрчим хүчний салбарт богино хугацаанд өөрийн гэсэн байр суурийг буй болгосон.

 

“Энержи Тех Прогресс” ХХК нь эрчим хүчний тоног төхөөрөмж, бүх төрлийн кабель утас, муфт, усны болон цахилгааны тоолуур, өндөр хүчдэлийн трансформатор, цахилгааны агаарын шугамын тоноглол, автомат, салгуурууд болон бусад сэлбэг материалуудыг АНУ, ОХУ, ХБНГУ, БНСУ, ЯПОН, БНХАУ, ФРАНЦ зэрэг улс орнуудын салбартаа тэргүүлэх үйлдвэрлэгчид болох Tyco Electronics Ltd (TE Connectivity), Schneider Electric, Сибкабель, Томскабель, Lappcable, Zenner, Инкотекс, Shenzhen Star Instrument гэх мэт үйлдвэрлэгчдээс нь албан ёсны дистрибютерийн эрхтэйгээр импортлон эрчим хүчний төрөлжсөн худалдаа явуулж байна.

 

Манай компани нь 2014 оноос Schneider Electric компанийн албан ёсны дистрибютерийн эрхтэй болсон ба 0,4кВ – 35кВ –ын хүчдэлийн хүрээнд эрчим хүчний бүхий л тоноглолыг нийлүүлж, PRISMA болон бусад цахилгааны самбарын угсралтын ажлыг хийж гүйцэтгэдэг. Бид улс орныхоо бүтээн байгуулалтанд оролцож, 0,4 –110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил, эрчим хүчний барилга угсралтын ажил, дэд станцын засвар угсралт, туршилт тохируулгын ажил, орон сууцны болон үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжын дотор болон гадна цахилгаан хангамжийн ХТП, РП угсрах ажлуудыг тус тус чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэдэг.

 

Манай компанийн зах зээлд нийлүүлдэг бараа бүтээгдэхүүн, гүйцэтгэдэг ажил үйлчилгээ нь эх орны хөгжил дэвшлийн түүчээ болсон тэргүүлэгч аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажилладагаараа онцлогтой. Иймээс ч бид ажил үйлчилгээ болон борлуулалтын дараах эргэх холбоог эрхэмлэн, харилцагч байгууллагуудын сэтгэл ханамжийг дээд зэргээр хангахыг хичээн ажиллаж байна.