Өндөр технологи бүхий DDS26 электрон 1-фазын тоолуур нь IC unit, сүүлийн үеийн микроэлектроник технологи, SMT процесс зэргийг агуулсан болно. Гүйдлийн загвар болон эд ангийн сонголтууд нь орчны нөлөөллөөс үүсэх алдаа, гэмтлээс сэргийлнэ. Иймээс уг бүтээгдэхүүн нь урт хугацааны найдвартай ажиллагаатай юм. Уг бүтээгдэхүүн нь удаан эдэлгээтэй, өндөр нарийвчлалтай, найдвартай, хэт ачаалал даах чадвар өндөр, цахилгаан зарцуулалт бага, хэмжээ бага болон жин бага юм.
Уг тоолуур нь цахилгаан эрчим хүчний хулгайгаас сэргийлэх функцтай ба гадна соронзон талбар бүхий. Энэ тоолуур нь буцах чиглэлээр ашигласан хэрэглээг хэмжих ба энэ үед буцах энергийн индикатор асна.
DDS26 электрон 1-фазын тоолуур нь 50Hz давтамж бүхий, 230 вольтийн AC актив энергийг хэмжихэд зориулагдсан. Тоолуурын бүхий л үзүүлэлтүүд нь 1-фазын цахилгааны тоолуурын 1 нарийвчлал бүхий IEC 62053-21 стандартыг бүрэн хангасан.
Энэ бүтээгдэхүүн нь доорхи үзүүлэлттэй. Амбиэнт температур: -40С ~70C. Харьцангуй чийгшил: 85%-аас ихгүй байх.
2.Техникийн тодорхойлолт болон үзүүлэлтүүд,
2.1.Үзүүлэлтүүд
Загвар |
Нарийвчлал |
Вольт(V) |
Номинал гүйдэл |
DDS26 |
1 |
230V |
5(60)A |
Давтамж: 50Hz |
Дэлгэцийн тоо утга: 5 бүхэл тоо, 1 аравтын бутархай орон |
Метрийн тогтмол: 1600 imp/kWh 50(60)A |
Жин: 0,42кг |
Цахилгааны хэрэглээ: Вольтын хэлхээ ≤ 0.5W 5VA Гүйдлийн хэлхээ ≤ 0.2 VA |
Гаднах хэмжээ: 127мм * 102мм * 51мм |
Эхлэх гүйдэл: 0.004%In |
Ажиллах хугацаа: 10жил |
Ачаалалгүй үеийн гүйлт: Энэ тоолуур нь ачаалалгүй үеийн гүйлтээс сэргийлэх функц бүхий логикийн хэлхээтэй юм. |
Ачаалах гүйдэл |
Цахилгааны өгөгдөл |
Бодит алдаа |
0.05lb ≤ I < 0.1Ib |
1 |
±1.5 |
0.1lb ≤ I ≤ Imax |
1 |
±1.0 |
0.1lb ≤ I < 0.2Ib |
0.5 хоцрогдол 0.8 түрүүлэх |
±1.5 ±1.5 |
0.2lb ≤ I ≤ Imax |
0.5 хоцрогдол 0.8 түрүүлэх |
±1.0 ±1.0 |
Харилцагчийн тусгай хүсэлт 0.2lb ≤ I ≤ Ib |
0.25 хоцрогдол 0.5 түрүүлэх |
±3.5 ±2.5 |
Доорхи тоолуурын холболтын диарамд, C болон E нь цахилгааны пулсийн гаралт (тестийн пулсийн гаралт нь фотоэлектрик холболтын тусгаарлагчаар дамжина)
1 - Суурь |
2 - Хаалт |
3 - Бүртгэгч |
4 - Буцах энергийн индикатор |
5 - Пулс индикатор |
6 - Пулс гаралт |
7 - Нүхтэй толгой болон нэмэх эрэг |
8 - Терминалын хаалт |
9 - Терминалын тагийг лацдах эрэг |
Бид үйлдвэрийн лац хөдлөөгүй болон үйл ажиллагааны бүх зааварыг мөрдлөг болгосон техникийн үзүүлэлтэд хүрэхгүй эсвэл зөрчигдсөн бүх тоолуурыг борлуулалтын гэрээнд дурьдагдсан тээвэр хийгдсэн өдрөөс эхлэн баталгаат хугаацаа дуусах хүртэл хугацаанд солих буюу засварлаж өгнө.
· Энэ тоолуур нь үйлдвэрт байхдаа чанарын тестед орж лац наагдан суурилуулхад бэлэн болно.
· Тоолуурыг өрөөнд суурилуулахдаа 1,8-аас дээш өндөрт суурилуулахыг зөвлөдөг. Цахилгааны тоолуурыг суурилуулах самбарыг галд тэсвэртэй, хатуу гадаргуу дээр байршуулах. Шатамхай хий агаарт байж болохгүй.
· Тоолуурын холболт нь холболтын терминалын хаалтан дээр байрлах холболтын диаграмын дагуу хийгдэх. Зэс утас болон зэс холбогч ашигласнаар сайн холболт болно