• +976-70008383
  • info@energytech.mn
Choice language :
DTS27A - 3 phase, without tariff 100А

  1. Товч танилцуулга

1.1 Ерөнхий хэрэглээ

DTS27A электрон 3-фазын 4-утастай тоолуур нь 50Hz давтамжтай 230V  бүхий  3-фазын AC актив хүртэл  энергийг хэмжинэ. Тоолуурын бүхий л үзүүлэлтүүд нь 3-фазын цахилгааны тоолуурын 1 нарийвчлал бүхий IEC 62053-21 стандартыг бүрэн хангасан.

Энэ бүтээгдэхүүн нь доорхи үзүүлэлттэй.

Амбиэнт температур: -40С ~70C

Дээд харьцангуй чийгшил: 100%

 

1.2 Норм

Загвар

Нарийвчлал

Вольт(V)

Номинал Гүйдэл (A)

Тоолуурын тогтмол (imp/kWh)

DTS27A

1

3*230(400)

1.5(6)

3200

10(100)

200

 

  1. Үндсэн техникийн үзүүлэлтүүд

​2.1  Үндсэн алдаа

Ачаалах гүйдэл

Цахилгааны өгөгдөл

Инстрисик алдаа

Шууд холболт

СТ холболт

Нарийвчлал класс 1

0.05lb ≤ I < 0.1Ib

0.02In ≤ I < 0.05In

1

±1.5

0.1lb ≤ I ≤ 0.1Imax

0.05In ≤ I < Imax

1

±1.0

0.1lb ≤ I < 0.2Ib

0.05In ≤ I < 0.1In

0.5 Индуктив

0.8 Капаситив

±1.5

±1.5

0.2lb ≤ I ≤ Imax

0.1In ≤ I ≤ Imax

0.5 Индуктив

0.8 Капаситив

±1.0

±1.0

Харилцагчийн тусгай хүсэлт

0.2lb ≤ I ≤ Ib

0.1In ≤ I ≤ In

0.25 Индуктив

0.5 Капаситив

±3.5

±2.5

 

                2.2 Цахилгааны хэрэглээ

                                Вольтын хэлхээ тус бүр ≤ 1.8W 8VA

                                Гүйдлийн хэлхээ тус бүр ≤ 1.0 VA

                2.3 Хэмжээ: 285.1мм * 176.3мм * 85.7мм

                2.4 Жин: ≤ 2.5 кг

                2.5 Эхлэх гүйдэл:              DTS27A (1.5(6)A)              0.2%In

                                                                DTS27A (10(100)A)          0.4%Ib

                2.6 Шилжүүлэгчийн гүйлт:           Гүйдлийн хэлхээ нь 115% вольт тасрах тохиолдолд, чадалын гаргалгааны пулс нь 1-ээс бага байна.

                2.7 Ажиллах хугацаа: 10 жил

 

  1. Ажиллагааны зарчим

 

Энэ бүтээгдэхүүн нь 3-фазын метерийн хэмжилтийн тусгай IC-г агуулсан. Вольт хуваагч болон гүйдэл хуваагч нь АС вольт болон гүйдлийг сигнал болгон хөрвүүлнэ.  Тусгай эрчим хүч хэмжигч IC нь эдгээр сигналийг эрчим хүчний дохиоруу хөрвүүлдэг. Үүний давтамж нь эрчим хүчтэй шууд пропорциональ хамааралтай байна. DTS27A нь 3-фазын цахилгаан дамжуулах хэлхээг ашигладаг ба энэ нь нэг фаз нь алдагдсан үед ч метер хэвийн ажиллана.

 

  1. Суурилуулалт болон үйл ажиллагаа

4.1 Үйлдвэрээс гарахын өмнө тоолуурыг шалгаж лацдана. Суурилуулалтаас өмнө хэрэглэгч лацны бүрэн бүтэн байдлыг шалгах хэрэгтэй. Лац бүрэн бүтэн биш байвал суурилуулж болохгүй.

4.2 Тоолуурыг дотор суурилуулах ба сонгогдсон хананд санал болгогдсон 1.8 метр орчим өндөрт суурилуулна. Тоолуурын дээд хэсэгт өлгөх нүх байх ба M4.5 загварын шуруп ашиглана. Тоолуурын доор байрлах нүх нь М4.5*28 эсвэл М4.5*30 шурупээр самбарт тогтооно (суурилуулах диаграм 5-ийг харна уу). Зэврэмтгий болон чийгтэй орчинд тоолуурыг хамгаалалтын хайрцагт суурилуулах хэрэгтэй.

4.3 Утаснуудыг холбохоос өмнө, диспечир тоолуурын нүүрэнд байрлах утас холболтын диаграмтай сайтар танилцаж холболтыг зөв хийх шаардлагатай. Зэс судал болон холбоос бүхий кабель нь илүү тохиромжтой. Тоолуурыг сайн бэхэлж боосон байх шаардлагатай. Холболтыг хийж дуусаад сайн лацдаж байршуулах нь чухал.

4.4 Шууд холбогдсон 10(100)A цахилгааны тоолуурын хэрэглээг хянахдаа хэрэглэгч тоолуурын дэлгэцийн параметрт анхаарал хандуулах хэрэгтэй. Үүнд: Дэлгэцийн улаан хэсэгт байрлах дугаар бол аравтын орон (1 орон), харин хар хэсэгт байрлах тоонууд нь бүхэл тоо (5 орон). Жишээ нь, DTS27A (10(100)A) тоолуурын өмнөх заалт нь 000168, дараах заалт нь 000188 байсан ба зөрүү нь 2.0 гэж үзвэл хэрэглэсэн эрчим хүч нь 2 kWh юм.

4.5 СТ холболттой 1.5(6)A цахилгааны тоолуурын хэрэглээг хянахдаа хэрэглэгч тоолуурын дэлгэцийн параметрт анхаарал хандуулах хэрэгтэй. Үүнд: Дэлгэцийн улаан хэсэгт байрлах дугаар бол аравтын орон (1 орон), харин хар хэсэгт байрлах тоонууд нь бүхэл тоо (5 орон). Хэрэглэгдсэн эрчим хүчийг тооцох аргачлал нь харагдах тоон үзүүлэлтийг СТ-ийн харьцаатай үржүүлж олно.  Жишээ нь, DTS27A (1.5(6)A) тоолуурын өмнөх заалт нь 000168, дараах заалт нь 000188 байсан ба  СТ-ийн харьцаа нь СТ=20(100/5) гэж үзвэл хэрэглэсэн эрчим хүч нь 2*20=40 kWh юм.

 

  1. Гаднах харагдах байдал, Холболтын диаграм болон Пулс шалгах диаграм

5.1 Гаднах хэмжээ болон суурилуулах диаграм

1 - Дээд тагны лац

8 - тагны лац

2 - Нэршилтэй хавтас

9 - Шурупны ховил

3 - Тоологч

10 - блокын суурь

4 - А-фазын алдагдал мэдээлэгч LED

11 - шугамын терминал блокын лац

5 - B-фазын алдагдал мэдээлэгч LED

12 - Терминалын таг

6 - C-фазын алдагдал мэдээлэгч LED

13 - Дээд таг

7 - Пулс мэдээлэгч LED

14 - Өлгүүр

 

 

 

5.2 Холболтын диаграм

 

5.3 Пулс шалгах

Тоолуур нь потокоплинг тестийн үзүүлэлттэй. 9 & 10 гэсэн пулсийн үзүүлэлттэй. "+" болон "-" гэсэн тэмдэглэгээ нь 9 & 10 гэж туслах терминалийн үзүүлэлттэй дүйцэнэ.

  1. Үндсэн функц

6.1 Эрчим хүч хэмжих

Нэгж: kWh

Хэмжих багтаамж: 99999.9 kWh

Нарийвчлал: 0.1кWh

Хэмжих аргачлал: Эрчим хүчний хэмжилт нь тоолуурт эрчим хүч нэмэгдсэнийг болон хэдий хэмжээтэй нэмэгдэж ашиглаж буйг

6.2 Дэлгэц

Пулс мэдээлэгч: Улаан LED

Дэлгэц: Тоологч

Фазын алдагдал мэдээлэгч: Нүүрэн дэх 3 улаан LED гэрэл нь А, В, С фаз тус бүрийн алдагдлыг мэдээлнэ

  1. Хүргэлт болон хадгалалт

7.1 Тоолуурыг тээвэрлэх болон задлах явцад цохилт болон доргилтоос сэргийлэх ба хүргэх, хадгалах горимыг заагдсан журмын дагуу хийнэ.

7.2 Тоолуурыг хадгалахдаа зориулалтын хайрцагт -40C ~ +70C температурт,  харьцангуй чийгшилийн дээд хэмжээ нь 100%-аас ихгүй нөхцөлд хадгална. Метерийг зэврүүлдэг орчинд хадгалж болохгүй.

  1. Баталгаа

Бид үйлдвэрийн лац хөдлөөгүй болон үйл ажиллагааны бүх зааварыг мөрдлөг болгосон техникийн үзүүлэлтэд хүрэхгүй эсвэл зөрчигдсөн бүх тоолуурыг 18 сарын хугацаанд солих буюу засварлаж өгнө.

  1. Тайлбар

9.1 Энэ бүтээгдэхүүн нь бүтэн электрон тоолуур ба ямар нэгэн өөрчлөх дотор тоноглол байхгүй.

9.2 Суурилуулж буй үед бүх боолтуудыг чангалж зөв холбосон байх шаардлагатай.

9.3 Аянга цахилгааны хамгаалалттай орчинд тоолуурыг суурилуулах.