• +976-70008383
  • info@energytech.mn
Хэлний сонголт :
DDSF36A - 1 фаз, олон тарифт

 

  1. Функц, үзүүлэлт, ерөнхий хэрэглээ

DDSF36A электрон 1-фазын олон тарифт тоолуур нь 50Hz давтамжтай AC актив энергийг хэмжих ба IEC62053-21 стандартын нарийвчлал 1 (class 1) -ийн бүхий л үзүүлэлт шаардлагыг хангаж, IEC62056 стандартын мэдээлэл дамжуулах протоколын шаардлагыг бүрэн хангасан. Т

Бүтээгдэхүүний үзүүлэлтүүд: удаан эдэлгээтэй, өндөр нарийвчлалтай, хэт ачаалал даах чадвар өндөр, цахилгаан зарцуулалт бага, хэмжээ бага, үйл ажиллагааны үед мэдээллийн алдаа бага ба үнэн зөв байдал болон найдвартай ажиллагааг бий болгох засварлах функцтай, цахилгаан тасарсан үед мэдээллийг автоматаар хадгалах горим бүхий, LED дэлгэц нь автоматаар нэмэгдэж буй хэрэглээ болон өөр тарифын хэрэглээ, он сар өдөр, цаг, одоо байгаа тарифын хугацаа зэргийг сольж харуулдаг. Уг тоолуур нь 3 өөр тарифыг 12 цагийн хэсэгт хуваан ажиллах боломжтой. Бодит цагийн схем нь маш өндөр чанарын Lithium баттеритай ба тоолуурын цагийг өндөр нарийвчлалтайгаар хадгална, мэдээллийг унших, функцд тохиргоо хийх, цаг тохируулах, цагийн хэсэг (time section) бий болгоход ашиглагдах стандарт модулжуулах инфраред дамжуулагч нүүр хэсэг бүхий RS485.

Энэ бүтээгдэхүүн нь доорхи үзүүлэлттэй.

Амбиэнт температур: -40С ~60C             Дээд харьцангуй чийгшил: 95%

Вольтийн ажиллах хүрээ: 230V +20%-30%                                                Давтамжийн хүрээ: 50Hz ± 5%

2.Техникийн үзүүлэлтүүд

Загвар

Нарийвчлал

Вольт(V)

Номинал гүйдэл

DDSF36A

1

230V

5(40)A

5(60)A

 

2.2 Техникийн үзүүлэлтүүд

Давтамж: 50Hz

Гаднах хэмжээ:

92мм * 112мм * 60,5мм

Метрийн тогтмол: 1600 imp/kWh

Жин: 0,75кг

Эхлэх гүйдэл: 0.002%In

Дэлгэцийн тоо утга: 5 бүхэл тоо, 1 аравтын бутархай орон

Цахилгааны хэрэглээ:

Вольтын хэлхээ ≤ 1.5W 7VA

Гүйдлийн хэлхээ ≤ 0.1 VA

 

Баттерины ажиллах хугацаа: 10жил

Ачаалалгүй үеийн гүйлт: Энэ тоолуур нь ачаалалгүй үеийн гүйлтээс сэргийлэх функц бүхий логикийн хэлхээтэй юм.

 

 

  1. Ажиллгааны зарчим

 

  1. Тоолуурын терминалын холболтын схем

  

 

Дээрхи тоолуурын холболтын диарамд, C болон E нь цахилгааны пулсийн гаралт (тестийн пулсийн гаралт нь фотоэлектрик холболтын тусгаарлагчаар дамжина)

Тоолуурын холболтын диарамд, A болон B нь RS485 дамжуулагчийн нүүрний хэсэг

  1. Гаднах харагдах байдал

1 - Инфраред хүлээн авагч

2 - T1 (Дээд тариф)

3 - Дээд хаалтын лац

4 - Дээд хаалт

5 - LED дэлгэц

6 - Пулс индикатор

7 - T3 (Дээд хязгааргүй үеийн тариф)

8 - T2 (Мөрний тариф)

9 - Инфраред гэрэл гаргагч

10 - Ээлжлэн харуулах товчлуур

11 - Терминалын тагны лац

12 - Терминалын хаалт

13 - Суурийн хаалт

14 - Өлгөх ховил

 

 

 

  1. Дэлгэцийн функц 

 

6.1 ​Дэлгэцийн бүтэц

1 ---- Тэмдгийн байршил (1 орон, улбар шар)                 2 --- Мэдээллийн байршил(5 орон, 1 бутархай аравтын орон, улаан)

6.2 Цахилгааны индикатор: Улаан өнгөтэй LED

6.3 Тарифын индикатор: Улаан өнгөтэй LED, T1 -Дээд тариф, T2- мөрний тариф, T3 - Дээд тарифгүй үеийн тариф

6.4 Автоматаар мэдээллийг дамтамжтайгаар ээлжлэн харуулах эсвэл давтамжийн товчлуурыг дарснаар ажиллана.

Тоолуур нь цахилгаанд холбогдсоны дараа LED дэлгэц нь 1 секундын дараа автоматаар "мэдээллийг ээлжлэн харуулах горим"-д шилжиж 10 минут үргэлжилнэ. Үүний дараа тоолуур нь "автоматаар мэдээллийг ээлжлэн харуулах горим --> дэлгэцийг зогсоох ---> автоматаар мэдээллийг ээлжлэн харуулах горим" гэсэн горимж шилжин орно. Дэлгэцэнд гарах мэдээллийг тус бүрт нь 10 секунд харуулаад солигдоно (өөрчлөх боломжтой). Цаг харуулах горимд шилжин 60 секунд байна (өөрчлөх боломжтой). Ээлжлэн харуулах товчийг дарснаар LED дэлгэц идэвхижин "мэдээллийг ээлжлэн харуулах горим"-д шилжиж 10 минут үргэлжилнэ. Үүний дараа "автоматаар мэдээллийг ээлжлэн харуулах горим --> дэлгэцийг зогсоох ---> автоматаар мэдээллийг ээлжлэн харуулах горим" гэсэн горимж шилжин орно. Автоматаар мэдээллийг ээлжлэн харуулах горим идэвхижсэн үед тоолуур нь доорхи мэдээллийг үзүүлнэ.

 

       

  1. Тарифын үнэ, цагийн хэсгийн өгөгдлүүдийг програмчлах дэлгэц (16 зүйлс)

Автоматаар мэдээллийг ээлжлэн харуулах горимд шилжсэн үед ээлжлэн харуулах товчийг 2 секунд  дархад тарифын үнэ, цагийн хэсгийн өгөгдлүүдийг програмчлах хэсэгт нэвтрэн орно. Үүний дараа тоолуур нь мэдээллийг автоматаар харуулах тохиргоог үзүүлнэ. Нэг өгөгдлийг тохируулах өгөгдмөл хугацаа нь 10 секунд (өөрчлөх боломжтой). Нэг ээлжлэн харуулах горимыг өөрчилсний дараа автоматаар мэдээллийг ээлжлэн харуулах горимд буцан орно.

 

 

Cанамж: Уг тоолуур нь 3 тариф суулгаж болох ба 12 цагийн-хэсэг суурилуулах боломжтой. Хэрэв 12 цагийн-хэсгээс багийг ашиглаж байгаа үед, жишээ нь 6 цагийн-хэсгийг тохируулсан үед тохируулсан 6 цагийн хэсэг нь харагдах ба үлдсэн 6 хэсэг нь 00,00,00 гэж харагдана.

 

  1. Хүргэлт болон хадгалалт

Тоолуурыг тээвэрлэх болон задлах явцад цохилт болон доргилтоос сэргийлэх ба хүргэх, хадгалах горимыг заагдсан журмын дагуу хийнэ.

Тоолуурыг тавиур дээр хадгалах ба 8-аас дээш хайрцагийг давхарлаж тавихыг хориглоно.

Тоолуурыг хадгалахдаа зориулалтын хайрцагт, цэвэр газарт -40C ~ +70C температурт,  харьцангуй чийгшилийн дээд хэмжээ нь 95%-аас ихгүй нөхцөлд хадгална. Газ болон бусад аюултай материалтай хадгалахгүй байх. Метерийг зэврүүлдэг орчинд хадгалж болохгүй.

 

  1. Баталгаа

Бид үйлдвэрийн лац хөдлөөгүй болон үйл ажиллагааны бүх зааварыг мөрдлөг болгосон техникийн үзүүлэлтэд хүрэхгүй эсвэл зөрчигдсөн бүх тоолуурыг 18 сарын хугацаанд (үйлдвэрээс тээвэрлэгдсэн өдрөөс эхлэн тооцно) солих буюу засварлаж өгнө.

  1. Анхааруулга

·         Энэ тоолуур нь үйлдвэрт байхдаа чанарын тестед орж лац наагдан суурилуулхад бэлэн болно.

·         Тоолуурыг өрөөнд суурилуулахдаа 1,8-аас дээш өндөрт суурилуулахыг зөвлөдөг. Цахилгааны тоолуурыг суурилуулах самбарыг галд тэсвэртэй,  хатуу гадаргуу дээр байршуулах. Шатамхай хий агаарт байж болохгүй.

·         Тоолуурын холболт нь холболтын терминалын хаалтан дээр байрлах холболтын диаграмын дагуу хийгдэх. Зэс утас болон зэс холбогч ашигласнаар сайн холболт болно.