DTSD27 электрон 3-фазын 4-утастай тоолуур нь 50Hz давтамж бүхий, 230 вольтийн AC актив энергийг хэмжихэд зориулагдсан. Мөн энэ загвар нь өргөн сонголт бүхий вольтийн хүрээнд ажиллаж, 70% Un вольт болон 3 фазын 2 нь тасарсан үед ч найдвартай ажиллана. Дэлгэцийн LED гэрэл нь -40С ~ +65C температурт хэвийн ажиллана.
Уг тоолуур нь доорхи стандартуудад нийцсэн
· IEC62052-11 Цахилгааны хэмжих хэрэгсэл (AC) - Ерөнхий шаардлага, тест болон тестийн нөхцөл-11-р хэсэг: Хэмжих хэрэгсэл
· IEC62053-21 Цахилгааны хэмжих хэрэгсэл (AC) - Тодорхой шаардлага-21-р хэсэг: Актив энергийн статик тоолуур (нарийвчлал 1 болон 2)
· IEC62053-21 Цахилгааны хэмжих хэрэгсэл (AC) - Тодорхой шаардлага-23-р хэсэг: Реактив энергийн статик тоолуур (нарийвчлал 2 болон 3)
3.Товч үзүүлэлт
Загвар |
Нарийвчлал |
Вольт(V) |
Загвар |
Номинал Гүйдэл (A) |
Тоолуурын тогтмол (imp/kWh) |
DTSD27 3 фаз 4 утастай |
Астив - 1 Реактив - 2 |
3*230(400) |
Шууд холболт |
10(100) |
800 800 |
4.Eрөнхий техникийн үзүүлэлтүүд
4.1.Үндсэн алдаа
Ачаалах гүйдэл |
Цахилгааны өгөгдөл |
Актив алдаа |
Реактив алдаа |
0.05lb ≤ I < 0.1Ib |
1 |
±1.5 |
±2.5 |
0.1lb ≤ I ≤ Imax |
1 |
±1.0 |
±2.0 |
0.1lb ≤ I < 0.2Ib |
0.5 Индуктив 0.8 Капаситив |
±1.5 ±1.5 |
±2.5 -- |
0.2lb ≤ I ≤ Imax |
0.5 Индуктив 0.8 Капаситив |
±1.0 ±1.0 |
±2.0 -- |
Харилцагчийн тусгай хүсэлт 0.2lb ≤ I ≤ Ib |
0.25 Индуктив 0.5 Капаситив |
±3.5 ±2.5 |
±2.5 -- |
4.2.Цахилгааны хэрэглээ
Вольтын хэлхээ тус бүр ≤ 1.0W 5VA
Гүйдлийн хэлхээ тус бүр ≤ 1.0 VA
4.3 Хэмжээ: 254мм * 204мм * 83мм
4.4 Жин: ≤ 2 кг
4.5 Эхлэх гүйдэл: Актив энерги: 0.004Ib Реактив энерги: 0.005Ib
4.6.Шилжүүлэгчийн гүйлт: Гүйдлийн хэлхээ нь 120% вольт тасрах тохиолдолд, чадалын гаргалгааны пулс нь 1-ээс бага байна.
4.7. Амбиэнт температур: -40С ~70C
Харьцангуй чийгшил: ≤97%
4.8.Вольтийн хүрээ
Ажиллах хүрээ: 230V +20%-30%
5.Харагдах байдал
1 - Дээд тагны лац |
2 - Терминал тогтоох эрэг шураг |
3 - Дээд хаалтын лац |
4 - Дэлгэц |
5 - Т1 тариф индикатор |
6 - Т2 тариф индикатор |
7 - Т3 тариф индикатор |
8 - Буцах энергийн индикатор |
9 - актив импулс индикатор |
10 - Программийн товчлуур |
11 - Реактив импулс индикатор |
12 - Дэлгэц гүйлгэх товчлуур |
13 - Инфраред холболт |
14 - Терминалын тагны лац |
15 - Терминал блок |
16 - Терминалын хаалт |
17 - Тоолуурын суурийн хавтас |
18 - Дээд хаалт |
19 - Өлгөх ховил |
|
|
6.Дэлгэцийн функцууд
Харагдах энерги
Дэлгэцийн хамгийн их утга ------99999,99kWh, 99999,99kvarh
Дэлгэцийн хамгийн бага утга ------0.01kWh, 0.01kvarh
LED дэлгэц нь ажиллагааны температурыг харуулах өргөн сонголттой. Дэлгэц нь уншихад хялбар юм. Дэлгэцийн параметрийн тайлбарыг харна уу.
1 ---- Мэдээллийн тэмдэглэгч (data mark) 2 --- Мэдээлэл үзүүлэх хэсэг (data display zone)
Холбогдсон үед, LED дэлгэц бүх үзүүлэлтүүдийг харуулна. Хэрэглэгч нь LED ажиллаж байгаа эсэхийг хараад мэдэх боломжтой.
Ингээд, метер хэвийнээр ажиллаж эхлэнэ. Дэлгэц нь утгуудыг 2 янзаар үзүүлнэ: автомат (автоматаар утгуудыг ээлжлэн харуулах) эсвэл гар арга (товчлуур дээр дарж утгуудыг харах). Автомат горимын үед дэлгэц 4 төрлийн параметер үзүүлнэ. Харин товчлуур дээр дарж утгуудыг харах гар арга нь бүх утгуудыг харах боломжтой. Автомат арга сонгогдсон үед параметер бүр 10 секунд харагдаад солигдоно. Гар аргаар солих үед тухайн параметрийг 20 секунд харуулна.
Доорхи хүснэгтэд дэлгэцээс харах боломтой бүх параметрийг жагсаав.
7.Суурилуулалт болон хэрэглээ
7.1.Суурилуулах хэмжээс
7.2.Холболтын диаграм
7.3 Импулсийн тест болон RS485 холбооны судал
Тоолуур нь фото-электрик холболтын тест гаргалгаатай нүүрний хэсэгтэй. Энэ нь терминалын хаалтын доод хэсэгт байрласан. Дээд 2 оролт нь RS485 холбооны судал, доод 2 оролт нь актив импулс гаргалгаатай.
7.4 Суурилуулах үеийн санамж
7.4.1 Холбохоос өмнө фазын болон газардуулгын шугам нь холболтын терминалын хаалтан дээр байрлах холболтын диаграмын дагуу эсэхийг шалгах. Зэс утас болон зэс холбогч ашиглахыг санал болгож байна.
7.4.2 Хэрэв кабель нь исэлдсэн байвал кабелийн төгсгөлийг тасалж, ойролцоогоор 13мм кабелийг ил гарган хөнгөн цагаан холболтын нүхэнд суурилуулна. Кабелийн төгсгөлийг хөнгөн цагаан холбоосоор чангалж боох. Холбоосыг кабелтай сайн бэхэлж холбосноор холболтын терминалд муу холболтоос үүсэх гэмтлээс урьдчилан сэргийлж болно.
7.4.3 Холболт хийхдээ эхлээд утасны холбогчийн 2 шурагийг сулалж, дараа нь А-Фазын оролтын утсыг №1 нүхний холболтын төгсгөлд холбох, В-Фазын оролтын утсыг №3 нүхний холболтын төгсгөлд холбох, С-Фазын оролтын утсыг №5 нүхний холболтын төгсгөлд холбох, газардуулгын оролтын утсыг №7 нүхний холболтын төгсгөлд холбож тус тусын 2 утасны холболтын шурагийг чангална. Мөн энэ үед А-Фазын гаралтын утсыг №2 нүхний холболтын төгсгөлд холбох, В-Фазын гаралтын утсыг №4 нүхний холболтын төгсгөлд холбох, С-Фазын гаралтын утсыг №6 нүхний холболтын төгсгөлд холбох, газардуулгын гаралтын утсыг №8 нүхний холболтын төгсгөлд холбож тус тусын 2 утасны холболтын шурагийг чангална. Холболт нь сайн хийгдсэн эсэхийг шалгах.
7.4.4 Хэрэв холболт хийж дууссан бол терминалын хаалтыг хааж цахилгаан хариуцсан байгууллагын лацыг байршуулах.
7.4.5 Цахилгааны холболтыг хийснээр тоолуур хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгах. Хэрэв хэвийн ажиллаж байвал тоолуурын заалтыг тэмдэглэж авах. Хэвийн ажиллахгүй байвал суурилуулалт, холболт болон ажиллагааны вольт зэрэг нь хэвийн эсэхийг шалгах.
7.4.6 Суурилуултын үед тоолуурыг унагах болон цохилтоос сэргийлж болгоомжтой ашиглах.
7.4.7 Тоолуурыг суурилуулах үеийн элдэв ослоос сэргийлж маш болгоомжтой ажиллах.
8.1 Тоолуурыг тээвэрлэх болон задлах явцад цохилт болон доргилтоос сэргийлэх ба хүргэх, хадгалах горимыг заагдсан журмын дагуу хийнэ.
8.2 Тоолуурыг хадгалахдаа зориулалтын хайрцагт -45C ~ +65C температурт, харьцангуй чийгшилийн дээд хэмжээ нь 95%-аас ихгүй нөхцөлд хадгална. Метерийг зэврүүлдэг орчинд хадгалж болохгүй.
8.3 Тоолуурыг тавиур дээр хадгалах ба 8-аас дээш хайрцагийг давхарлаж тавихыг хориглоно.
Бид үйлдвэрийн лац хөдлөөгүй болон үйл ажиллагааны бүх зааварыг мөрдлөг болгосон техникийн үзүүлэлтэд хүрэхгүй эсвэл зөрчигдсөн бүх тоолуурыг борлуулалтын гэрээнд дурьдагдсан тээвэр хийгдсэн өдрөөс эхлэн баталгаат хугаацаа дуусах хүртэл хугацаанд солих буюу засварлаж өгнө.
Алдаа / саатал |
Хийх алхам |
LED дэлгэцэнд "EEP_Err" гэсэн бичиг гарах |
Тоолуурын мэдээллийн ой санамжид гэмтэл гарсан ба үйлдвэрээс мэргэжлийн үйлчилгээ хийх шаардлагатай |
Дэлгэцэнд ямар нэгэн дүрс нь харагдахгүй болон гэмтэлтэй харагдах, эсвэл цахилгааны LED анивчиж байгаа боловч дэлгэц дээр ямар нэгэн юм гарахгүй байх |
LED дэлгэц нь хэвийн ажиллахгүй байгаа тул үйлдвэртэй холбогдож LED дэлгэцийг солиулах |
LED дэлгэцэнд ямар нэгэн зүйл харагдахгүй, цахилгааны пулс индикатор нь анивчихгүй |
|
LCD дэлгэц хэвийн ажиллаж, энергийн пулс индикатор нь ассан байвал |
|
LCD дэлгэц хэвийн ажиллаж, өөрчлөх (reversal) энергийн индикатор нь ассан байвал |
|
Тоолуурын мэдээллийг холбооны хэрэгслээр уншихад алдаа гарсан |
|